Sunday, March 22, 2015

Хүүхэд хүмүүжлийн аргаас...

Орчин үед зүйр цэцэн үгийг хүмүүжлийн зарчим болгон хэрэглэх бүрэн боломжтой. Бидний өвөг дээдэс хүүхэд хүмүүжүүлэх арвин их туршлагын сан хуримтлуулж, Түүнд дараах зүй тогтол, хүний эрдэм болон цээрлэх ёсон гэсэн 2 өвөрмөц зүйлийг бий болгон ашигласаар ирсэн билээ.
Тухайлбал:
- Хүүхэд идэж уухын дунд өсвөл сөөм өснө
   Хүүхэд эрхэлж наадахын дунд өсвөл төө өснө
   Хүүхэд инээд хөөрийн дунд өсвөл тохой өснө
   Хүүхэд итгэл хайрын дунд өсвөл алд өснө гэсэн зүй тогтлыг мэдээд амьдралдаа ашиглаж, үр хүүхдээ хүмүүжүүлсээр ирсэн. Мөн
Эр хүний 10 эрдэм
Номонд мэргэн
Нойронд сэргэг
Дайнд баатар
Далайд усч
Үйлэнд уран
Үгэнд цэцэн
Дээдэд зусаргүй
Доодод ихэмсэггүй
Хуриманд цовоо
Хуулинд шударга
Эм хүний 9 эрдэм
Өнгөнд цэвэр
Үйлэнд уран
Үрдээ энэрэлтэй
Үргэлж цэмцгэр
Ханьдаа түшигтэй
Хадамдаа элэгтэй
Найранд дуутай
Настанд өргөлтэй
Нартад буянтай
Бүх нийтээр дагаж мөрдөх 6 
Үнэн бат журмыг үргэлж хичээн явах
Өвөг дээдсийн сургаалийг санан шүтэж явах
Үйлийн дээд ачийг буцаан хариулж явах
Өгөх гээхийн хорвоог учирлан таньж явах
Үргэлж мэргэн номыг тогтоон тунгааж явах
Үгээгүй доорд ардыг өргөн тэтгэж явах
Хүүхдийн цээрлэх ёсон
Гашуунаар бүү тэтгэ
Амттанаар бүү цатга
Өнгөнд бүү шунуул
Тансагт бүү умбуул
Улайг бүү үзүүл
Унтахад бүү автуул  гэх мэт хүүхдээ хүмүүжүүлэх ардын аргууд байдаг юм шүү. Үүнээс гадна эцэг эхчүүд та бүхэн хүүхэддээ үлгэрлэж, хов ярьхаас татгалзан, хүний эд зүйлийг зөвшөөрөлгүйгээр авч болохгүй зэрэг олон зүйлсийг заан хүмүүжүүлээрэй
 

0 comments:

Post a Comment