сэтгэл судлалын үүсэл хөгжил
Presentation Transcript
- 1. Сэтгэл судлалын үүсэл хөгжилЛ.Энхтүшиг
- 2.
МЭӨ 387 он – Эртний Грекийн сэтгэгч Платон нь оюун ухааны процесс мөн
түүний бүтэц үйл ажиллагаа нь тархинд явагддаг гэж үзсэн.
- 3. МЭӨ 335 он – Эртний Грекийн сэтгэгч Аристотель нь зүрхэнд хүний оюун ухаан байдаг гэж үзсэн.
- 4. МЭӨ 100 он – Хожим олдсон археологийн олдвор бичээсд хүний темпераментийн хоёр туйлын талаар бичсэн байдаг.
- 5. 398 онд – Фрейдийн далд ухамсрын ойлголтын талаарх анхны санааг А.Августин дэвшүүлсэн.
- 6. 705 онд – Иракын Багдад хотноо анхны сэтгэл мэдрэлийн эмнэлэг нээгдсэн.
- 7. 850 онд – Аль-Кинди одоогийн психотерапигийн хөгжмийн сэтгэл заслын аргыг өвчтөнгүүдэд хэрэглэсэн.
- 8.
900 онд – Аль-Балхи “Оюун ухааны эрүүл мэнд” хэмээх ойлголт дэвшүүлж
сэтгэл мэдрэл болон физиологийн өвчний учир шалтгааныг тайлбарлах гэж
хичээсэн.
- 9. 1021 онд – Аль Хайсам нүд түүний үүрэг , онцлогийн
талаар тухайн үеийн бусад эрдэмтэд ч судалж байв.Харааны эрхтний гол
мэдрэх хэсэг нь урьд өмнө үзэж байснаар нүдний болорлог биш , харин
нүдний торлог бүрхүүл болохыг нээсэн явдал нь дундад зууны
сэтгэц-физиолгийн шинжлэх ухааны ололт байлаа.
- 10. 1025 онд –
Ибн Сина сэтгэцийн талаарх хоёр онол боловсруулсан.Тэрбээр анагаах
ухааны чиглэлийн үзэл санаагаа “Канон” онолдоо тусгаж сэтгэцийн үйл
ажиллагаа бүхэлдээ уураг тархинаас хамаардаг гэсэн санааг дэвшүүлжээ.
- 11. 1035 онд – Аль Бируни хариу үйлдэл хийх хугацааг туршилтаар тогтоосон.
- 12. 1200 онд – Маймонидес тухайн үеийн төрөл бүрийн сэтгэл мэдрэлийн өвчнийг судалж бичсэн.
- 13. 1590 онд - Филисофич Рудольф Гоклениус “Сэтгэл судлал” буюу Psychology хэмээх нэр томъёог анх хэрэглэж эхэлсэн.
- 14. 1672 онд – Томмас Виллис тархины бүтэц үүргийг анатомын шинжлэх ухаан талаас нь судалсан.
- 15.
1774 онд – Франц Месмер нь сэтгэл мэдрэлийн өвчний талаар судалж эмчлэх
арга нээж месмеризм буюу одоогоор ховс гэж нэрлэдэг байна.
- 16. 1793 онд – Philippe Pinel Шоронд ял эдэлж буй хүмүүсийн сэтгэл мэдрэлийн өвчнийг судалсан.
- 17. 1834 онд – Эрнст Хейнрик дифферинциал сэтгэл судлалын онолыг бичсэн.Өнөө үед Веберийн хууль гэж нэрлэх болсон.
- 18.
1848 онд - Phineas Gage-н толгойнд лоом зоогдож тархины духны хэсэг нь
гэмтэж зан чанарын хувьд өөрчлөгдсөн боловч тэрээр амьд үлдсэн.
- 19. 1859 онд – Чарлез Дарвин хувьслын онол.
- 20. 1861 онд – Францын сэтгэл мэдрэлийн эмч Паул Брока хүний хэл ярианы чадвар зүүн тархинд байдгийг тогтоосон.
- 21. 1878 онд – Ж.Стэнли Холл сэтгэл судлалын анхны Ph.Dхамгаалсан.Тэрээр мөн Америкийн сэтгэл судлалын холбоог үндэслэсэн юм.
- 22.
1879 онд – В.Вунд Сэтгэл судлалын анхны лабораторыг Германы Лепцигийн
их сургуулийн дэргэд байгуулж зан үйл , сэтгэл хөдлөл , танин мэдэхүй
зэргийг судалж эхэлсэн.
- 23. 1883 онд – Америкийн сэтгэл судлалын анхны лабораторыг Johns Hopkins ихсургуульдбайгуулсан.
- 24. 1885 онд – Г.Эббингауз холбоо хамааралгүй үгсээр туршилт хийж ой санамжийн талаарх анхны судалгааг явуулсан.
- 25. 1890 онд – Одоогийн сэтгэл зүйн тестийн анхны хувилбарыг James Cattell зохиосон.
- 26. 1892 онд – Стэнли Холл америкийн сэтгэл судлалын холбоог 42 гишүүний хамт үүсгэн байгуулсан.
- 27. 1895 онд – Алфред Бинет сэтгэц оношлогооны анхны лабораторыг байгуулсан.
- 28. 1896 онд – John Dewey Функционализм урсгалын үндсийг тавьсан.
- 29. 1896 онд – Клиник сэтгэл судлал үүсч бий болсон.
- 30. 1900 онд – З.Фрейд Психоаналитикын эхлэл болох “зүүдний тайлал” номоо бичсэн.
- 31. 1901 онд – Британы сэтгэл судлалын нийгэмлэг байгуулагдсан.
- 32. 1905 онд – Алфред Бинет анх оюун ухааны тестийг зохиосон.
- 33. 1906 онд - Мортан Принц эмгэг судлалыг нээсэн.
- 34. 1906 онд – Иван Павлов анхны судалгаа болох “Сонгодог нөхцөл” ном болгон бичсэн.
- 35.
1911 онд – Алфред Адлер нь Фрейдийн психоаналитикын бүрэлдэхүүнээ орхиж
бага насны бэлгийн амьдралд хэт их анхаардагийг эрс эсэргүүцсэн.
- 36. 1912 онд – Виллиам Стерн одоогийн IQ-н тестийг боловсруулсан.
- 37. 1912 онд – М.Вертгеймер гешталть сэтгэл судлалыг үндэслэсэн.
- 38. 1913 онд – Ж.Ватсон бихевиоризмын үндсийг өөрийн нийтлэл болох 'Psychology as a Behaviorist Views It' эхлүүлсэн.
- 39. 1913 онд – К.Юнг нь Фрейдийн үзэлд тулгуурлаж аналитик сэтгэл судлалыг бий болгосон.
- 40. 1927 онд – Фрейдийн охин Анна хүүхдийн сэтгэл заслын талаарх ном бичсэн.
- 41. 1929 онд - Wolfgang Kohler Гештальт сэтгэл судлалаар бихевиризмыг эсэргүүцэн гарч ирсэн.
- 42. 1932 онд - Jean Piaget когнитив сэтгэл судлалын үндсийг тавьсан.
- 43. 1938 онд – Цахилгаан цочроогчоор эмчилгээ хийдэг болсон.
- 44. 1939 онд – Канадын сэтгэл судлалын холбоо байгуулагдсан.
- 45. 1952 онд – schizophrenia хэмээх нэр томъёог ашигладаг болсон.
- 46. 1954 онд – А.Маслоу хүмүүнлэгийн онолд өөрийн сэдлийн шатлан захирах ёсын санаагаар хувь нэмрээ оруулсан.
- 47. 1998 онд – Сэтгэл судлал нь техникийн эрин үетэй золгож e-therapy-г ашиглах болсон.
- 48. Detective-tushig.blogspot.com
0 comments:
Post a Comment